“Kazakh Women’s “Arular” Union” NGO

Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоо

Байгууллагын товч мэдээлэл:

Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоо анх 2006 оны 5-р сард үндэсний хэл соёлоо эрхэмлэн, залуу үедээ өвлүүлэн үлдээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилттой байгуулагдсан. Арулар холбоо нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нэг юм. Казах иргэд ихээр амьдардаг Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Баян-Өлгийн төв болон зарим сум, Ховд аймгийн төв, Дархан уул аймгийн Шарынгол, Хонгор суманд, Орхон аймаг зэрэг орон нутагт 15 салбар зөвлөл байгууллагатай.

Зорилго:

  • Улаанбаатар хотод болон төвийн бүсэд /шаардлагатай тохиолдолд улсын хэмжээнд/ амьдардаг казах иргэдийн өвөрмөц ёс заншил, казах хэл, соёлыг хөгжүүлэхэд мөн залуу үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмэр оруулах,
  • Эмэгтэйчүүдийг алдаршуулах, нийгмийн идэвхийг дээшлүүлэх, тэдний үзэл бодол, нийгмийн байдал, сүсэг бишрэл, хөрөнгө чинээ, албан тушаалын үл харгалзан тэдний эрх ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах,
  • Төрөөс эмэгтэйчүүдийн талаар явуулах бодлогод эмэгтэйчүүдийн санал бодлыг тусгаж хэрэгжүүлэхэд байгууллага дэмжигчдийн хүчийг чиглүүлэн бусад ТББ-тай хамтарч ажиллах.

 

Вэбсайт/фейсбүүкийн линк: Казах Эмэгтэйчүүдийн “АРУЛАР” холбоо | Facebook

Холбоо барих: Kh_zauke@yahoo.com