Аюулгүй сургууль”Сургууль нийгмийг өөрчилнө!
Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизмыг сургуулийн орчинд бүрдүүлэх аргачлал
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь 2014 оноос НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын хөтөлбөрөөс тавьсан саналын дагуу “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, SASA! Активистуудын сүлжээ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран, боловсролын орчинд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизм бүрдүүлэх “Аюулгүй сургууль” аргачлалыг боловсруулж эхэлсэн.
Сургуулиуд нь хүмүүнлэг, ардчилсан, хүүхдийн эрх, жендэрийн тэгш эрхийг хангасан бичил орчныг бүрдүүлж, сурлагын амжилтыг дээшлүүлэхийн зэрэгцээ хүүхдүүдэд үнэнч, шударга, энэрэнгүй сэтгэлтэй, бүтээлч, чөлөөтэй, хариуцлагатай, өөртөө итгэлтэй, бусдад тусархаг хүн болон төлөвшихөд нь тус болж чадна. Мөн багш, ажилчдынхаа ч мэргэжлийн болон хувийн хөгжлийг дэмжиж, хүчирхийллээс ангид хүчтэй орон зайг бүрдүүлж чадна. Ийм сургуулийг бүтээх бүрэн боломжтой!
Сургуулийн хамт олонд буй энэ нуугдмал чадавх, потенциалыг нээж, сургуульд өөрөө өөрийгөө хамт олныхоо хүч, олон талт хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, нээлттэй сэтгэл, чин эрмэлзэл, тууштай зүтгэлээрээ өөрчилж, улмаар нийгмээ аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхлаас ангид хүмүүнлэг, шударга, чөлөөтэй болгон өөрчлөхөд туслах нь энэ аргачлалын зорилго юм.
“Шилдэг” гэгдсэн бэлэн аргачлалыг хуулбарлаж, сургуулийн хамт олныг зөвхөн хэрэгжүүлэгчээр оролцуулах бус харин хамтдаа үндэсний болон олон улсын тэргүүн туршлагаас харилцан суралцах зарчмаар монгол ахуй, сэтгэлгээнд нийцсэн үндэсний аргачлалыг хамтран бүтээлцэх нь энэ үйл явцын гол онцлог юм.
Аюулгүй сургууль аргачлалын зорилго:
Аюулгүй сургууль аргачлалын зорилтууд: