Mantém a hidratação e suavidade da pele, itens para o cabelo, por exemplo ou e a maioria desaparece depois de seis horas. Aguarde 3 minutos para efetuar a leitura do resultado ou dosagem À semelhança do produto original. Se não for um site licenciado ou www.farmaciabrasileira.com a melhor opção é apostar em valores médios do mercado.
Тэргүүлэх чиглэл
Бодлого, институцын шинэчлэл
Төрийн бодлогыг хүний эрх, жендэрийн тэгш эрх, бодит ардчилал, нийгмийн шударга ёсонд нийцтэй болгоход нөлөөлөх
- Эмэгтэйчүүдийн нүдээр чуулган
- Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба манлайллыг дээшлүүлэх- Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал
- Хүн амын бодлого, Жендэрийн тэгш эрхийг хангах үндэсний механизм зэрэг асуудлаар нөлөөллийн ажил хийх
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО БА НӨЛӨӨЛӨЛ
Зорилго:
Үндэсний болон орон нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, нөлөөллийг бэхжүүлэх, үр дүнтэй үйл явц өрнүүлэх замаар эмэгтэйчүүдийн улс төр болон шийдвэр гаргах түвшний оролцоо, үр нөлөөг нэмэгдүүлэн улмаар жендэрийн тэгш эрх, хүний эрхэд суурилсан ардчилсан, хүмүүнлэг, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон ажиллаж байгаа эмэгтэй төлөөлөгчдөд хамтын манлайллын ур чадваруудыг эзэмшүүлж, нөлөөллийн чадавхыг дээшлүүлэх
Зорилтууд:
- Орон нутгийн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал, нөлөөллийн чадавхыг дээшлүүлэх;
- Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх;
- Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах;
- Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, хүний эрх, жендэрийн тэгш эрх, хамтын манлайлал зэрэг сэдвүүдээр нэр дэвшигч эмэгтэйчүүд болон нэр дэвшигчийн менежерээр ажиллах хүмүүст дэмжлэг үзүүлж чадахуйц сургагч-чиглүүлэгчдийн сүлжээ үүсгэх.
Сургалтын онцлог
- Оролцоонд тулгуурласан: Хүн бүрийн идэвхтэй, тэгш оролцоо, хамтдаа хөгжих, харилцан суралцах, мөн хийнгээ суралцах зарчимд суурилсан;
- Хамтын мэдлэг бүтээсэн: Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хэрэгцээнд суурилж, тэдний туршлагаар баяжигдсан. Оролцогч бүр ажил, амьдралдаа тохиолдсон жишээ, мэдээлэл, арга барилаас хуваалцаж, харилцан суралцсан;
- Орон нутгийн онцлогт тулгуурласан: Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хэрэгцээ, амьдралын туршлага, орон нутгийн хөгжлийн онцлогийн талаарх мэдлэгт түшиглэсэн. Сонгуулийн кампанит төлөвлөгөө гаргах хэрэгжүүлэх туршлага, мэдлэгээ хуваалцсан;
- Онол, практик хосолсон: Багаар ажиллах, дүн шинжилгээ хийх, асуудлыг тодорхойлох, хэлэлцэж шийдвэрлэх, өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох зэрэг ур чадварыг хөгжүүлсэн;
Соёлын шинэчлэл
Хүний эрх, жендэрийн тэгш эрх, бодит ардчилал, нийгмийн шударга ёсны үнэт зүйл хэм хэмжээг эрхэмлэсэн соёлыг түгээх, нийгмийн хандлагыг өөрчлөх
- Хүчирхийллээс ангид нийгмийг төлөвшүүлэх SASA! Аргазүй
SASA! АРГАЧЛАЛ
Зорилго:
SASA! нь ЖСХ-ээс урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олныг дайчлах, олон нийтийн оролцоог үр дүнтэйгээр дэмжих, ингэхдээ хүчирхийллийн суурь шалтгаан болох эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрх мэдлийн тэгш бус байдлыг өөрчлөхөд тууштай анхаарч, хүний эрхэд суурилсан аргазүй, хандлагаар ажиллах цогц, бөгөөд энгийн аргачлал юм.
SASA! Аргачлалыг анх Уганда улс төдийгүй, Зүүн өмнөд Африкийн бүс нутгийн хэмжээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг Raising Voices буюу “Дуу хоолойгоо өргөх нь” нэртэй Угандагийн ТББ, уг ТББ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцсан захирал Лори Мишу өөрийн болон түншлэгч байгууллагуудынхаа олон жилийн туршлагад суурилан боловсруулсан юм.
SASA! Аргачлал нь хэдийгээр ЖСХ-ээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн ч хүний эрхийн түгээмэл зарчимд суурилсан маш уян хатан, ашиглахад хялбар, энгийн ойлгомжтой маягаар зохиогдсон.
Зорилтууд:
- Эрх мэдлийн тэгш бус байдал, хүчирхийллийг дэмжин тэтгэдэг хэвшмэл ойлголт, соёлын сөрөг хэм хэмжээг өөрчлөх замаар жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулах;
- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх;
Сургалтын онцлог
- SASA! бол эрх мэдлийн талаарх эргэцүүлэл
- SASA! бол хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхэд суурилсан аргачлал
- SASA! хүчирхийллийн эсрэг дугарч эхлэхийг санал болгодог
- SASA! бол активистуудад зориулагдсан
- SASA! дотоод сэтгэлийг хөнддөг, мөн проактив
- SASA! нийгэм, хамт олны хэм хэмжээг өөрчлөхийг зорьдог
- SASA! нийгэм, хамт олныг дайчилдаг
- SASA! эрх мэдлийн тухай тогтсон хэм хэмжээг өөрчлөхөд нөлөөлдөг
- SASA! өөрчлөлтийн давуу талыг чухалчилж үздэг
- Жендерийн шударга ёс ба маскулинити/эр жендер
“Жендэрийн шударга ёс ба маскулинити/эр жендэр”
Зорилго:
“Жендэрийн шударга ёс ба маскулинити/эр жендэр” сургалт, хэлэлцүүлгүүд нь жендэрийн шударга ёс, тэгш эрхийг дэмжсэн хүмүүнлэг соёлыг төлөвшүүлэх; патриархат маскулинитигийн хэм хэмжээг өөрчлөн хөвгүүд, эрэгтэйчүүдэд жендэрийн сөрөг дүрүүдэд баригдалгүй хүний ёсоор, эрх чөлөөтэй оршиход дэмжлэг үзүүлэх; жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлд нийгмийн олон бүлэг, ялангуяа хөвгүүд, эрэгтэйчүүдтэй хамтран ажиллах үндэсний чадавх бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
Зорилтууд:
- Залуусын онцлогт тохирсон Маскулинити сургалтын хөтөлбөр, агуулга, аргазүйг боловсруулах, маскулинити аргачлалыг залууст чиглэсэн агуулгатай болгож өргөжүүлэх, хөгжүүлэх;
- Залуусын хэрэгцээ, туршлага, оролцоонд тулгуурласан сургалт зохион байгуулж, тэдний шүүмжлэлтэйгээр сэтгэх, эргэцүүлэх, өөрийгөө илэрхийлэх, дүн шинжилгээ хийх чадавхийг нэмэгдүүлэх;
- Монголд давамгайлж буй маскулинити, эр жендэрийн давамгайлсан дүр, хэм хэмжээнүүд хэрхэн, хэний ашиг сонирхлыг илтгэж, эрх мэдлийн ямар харьцаагаар дамжин бүтээгддэг, нийгэм, охид, хөвгүүд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, нийгэмд ялгаварлан гадуурхддаг бүлгийн хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байлаг талаар хэлэлцүүлэг өрнүүлж, залууст энэ талаар эргэцүүлж, дүн шинжилгээ хийх орон зайг бий болгох;
- Оролцоонд тулгуурласан үр дүнтэй сургалт, хэлэлцүүлгээр дамжуулан залуучууд эр жендэрийн давамгайлсан дүр, хэм хэмжээгүүдэд шүүмжлэлтэй хандах сэдлийг бий болгох;
- Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд, бэлгийн цогц боловсрол
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийг бүх нийтэд хүртээмжтэй болгох нь
Зорилго:
- Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх нь хүн бүрийн амьдралын бүхий л цаг ү, мөчлөгтэй холбоотой салшгүй эрх учраас бүхий л хөгжлийн зорилтуудын нэг байх ёстойг хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлөх;
- Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх нь хүн бүр хэдэн насандаа, хэдэн жилийн зайтай, хичнээн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй сонгох, өөрөө шийдэх, бэлгийн амьдралын хувьд өөртөө хамааралтай бүхий л асуудалд аливаа ялгаварлал, дарамт, шахалт, албадлага, хүчирхийлэлгүйгээр шийдвэр гаргах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөө, үйлчилгээ авах эрх зэргийг агуулсан өргөн хүрээний цогц ойлголт болох талаас нь хандахад нөлөөлөх;
- Өнөөг хүртэл зөвхөн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх дээр түлхүү төвлөрч ирсэн хандлагаа эргэн харж, бэлгийн эрүүл мэнд, бэлгийн эрхийн асуудлыг орхигдуулахгүй цогцоор нь авч үзэхэд нөлөөлөх;
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд (ББНҮЭМ) нь тухайн улс орны хүний эрх, эрүүл мэндийн тогтолцоо болон хөгжлийн түвшинг илэрхийлэх томоохон үзүүлэлт болдог. ББНҮЭЭМ-ийг хөгжлийн бусад үндсэн асуудлууд, тухайлбал, жендэрийн эрх тэгш байдал, хүний эрх, ядуурал, эрх тэгш бус байдал, эрүүл мэнд, цаг уурын өөрчлөлт, хүн амын хөдөлгөөн, байгалийн гамшиг, хүнсний аюулгүй байдал, нөөцийн хүртээмж зэрэг асуудлуудтай уялдуулан авч үздэг. Бэлгийн орон зайгаа, нөхөн үржихүйн эрхтнээ хянах эрхгүй бол эмэгтэйчүүд нийгэмд, хөдөлмөр эрхлэлтэд, шийдвэр гаргалтад тэгш оролцох боломжгүй юм.
Хүн ам, хөгжлийн олон улсын бага хурал (ХАХОУБХ)-аас гаргасан үйл ажиллагааны хөтөлбөр, 1993 оны Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг устгах тухай олон улсын конвенц (ЭЭБТЯГУК), 1994 оны Бээжингийн Үйл ажиллагааны хөтөлбөрөөр бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг (ББНҮЭ) хүний эрх хэмээн баталгаажуулж, Засгийн газруудад ард түмнийхээ энэхүү эрхийг хангах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэгүй үзүүлэх, хамгийн өндөр стандартыг хангасан, эрхэд суурилсан, тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг бий болгох үүрэг амлалт өгсөн билээ.
Олон улсын практик туршлагаас харахад ББНҮЭМ-ийн тусламж үйлчилгээг хүртэхтэй холбогдох асуудлууд нь дотоодын хууль эрх зүйн зохицуулалтаас шалтгаалдаг. Эдгээр нь хууль эрх зүйн зохицуулалт хэрхэн хэрэгжихээс маш их шалтгаалдаг. Монгол улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэгүй хүртэх эрх, НҮЭМ-ийн үйлчилгээнд бүх насны эмэгтэйчүүд хамрагдах талаар хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулсан нь НҮЭМ-ийн суурийг эерэгээр тавих үндэс болсон боловч бодит амьдрал дээр эмэгтэйчүүдийн амьдарч буй орчны байршил болон өрхийн орлогын түвшингээс шалтгаалан хязгаарлагдмал байна.
НҮЭМ нь хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо эрүүл байх төдийгүй хүн бие бялдар, оюун санаа, нийгмийн талаар бүрэн төгс байх тухай цогц ойлголт юм. НҮЭМ нь сэтгэл ханамжтай, аюулгүй бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн чадавхи болон төрөх эсэх талаарх шийдвэр гаргах чадвар зэрэг цогц ойлголтуудыг багтаадаг. Бэлгийн эрүүл мэнд гэдэг нь хүний бэлгийн амьдралын эерэг хандлага бөгөөд бэлгийн эрүүл мэндийн үйлчилгээний зорилго нь хувийн харилцаа болон амьдралын нөхцөл байдлыг сайжруулах, түүнчлэн нөхөн үржихүйн болон бэлгийн замын халдварт өвчинтэй холбоотой зөвлөлгөө үйлчилгээ авах явдал юм.
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь Стратеги 2-тоо Бэлгийн орон зай, нөхөн үржихүй ба хүний эрх, жендэрийн тэгш эрхийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх тухай оруулсан байдаг. Энэ хүрээнд 2014 онд “ББНҮЭЭМ-ийн Ази Номхон далайн бүсийн мэдлэг, нөлөөллийг чадавхижуулах сүлжээ”-нд нэгдэн, Ази Номхон далайн бүсийн эмэгтэйчүүдийн мэдээлэл судалгааны төв (ARROW)-ийн түнш болж,“ББНҮЭЭМ-ийг бүх нийтэд” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр нь Ази Номхон далайн бүсийн орнууд болох Бангладеш, Камбоджи, Хятад, Энэтхэг, Индонези, Лаос, Мальдив, Малайз, Монгол, Непал, Пакистан, Филипин, Шри Ланк, Тайланд, Вьетнам улсуудад амжилттай хэрэгжиж байгаа юм.
Хөдөлгөөн өрнүүлэх
Бодлого, институцийн болон соёлын шинэчлэлд нөлөөлөх чадавх бүхий хөдөлгөөн өрнүүлэх
- “Сургууль нийгмийг өөрчилнө!” Аюулгүй сургууль аргачлал
“Аюулгүй сургууль” Сургууль нийгмийг өөрчилнө!
Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизмыг сургуулийн орчинд бүрдүүлэх аргачлал
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь 2014 оноос НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын хөтөлбөрөөс тавьсан саналын дагуу “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, SASA! Активистуудын сүлжээ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран, боловсролын орчинд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизм бүрдүүлэх “Аюулгүй сургууль” аргачлалыг боловсруулж эхэлсэн.
Сургуулийн хамт олонд буй энэ нуугдмал чадавх, потенциалыг нээж, сургуульд өөрөө өөрийгөө хамт олныхоо хүч, олон талт хамтын ажиллагаа, бүтээлч, сэтгэлгээ, нээлттэй сэтгэл, чин эрмэлзлэл, тууштай зүтгэлээрээ өөрчилж, улмаар нийгмээ аливаа хүчирхийлэл, ялгаварлан гаруурхлаас ангид хүмүүнлэг, шударга, чөлөөтэй болгон өөрчлөхөд туслах нь энэ аргачлалын зорилго юм.
“Шилдэг” гэгдсэн бэлэн аргачлалыг хуулбарлаж, сургуулийн хамт олныг зөвхөн хэрэгжүүлэгчээр оролцуулах бус харин хамтдаа үндэсний болон олон улсын тэргүүн туршлагаас харилцан суралцах зарчмаар монгол ахуй, сэтгэлгээнд нийцсэн үндэсний аргачлалыг хамтран бүтээлцэх нь энэ үйл явцын гол онцлог юм.
Аюулгүй сургууль аргачлалын зорилго:
- Ерөнхий боловсролын сургуулиудыг жендэрт суурилсан хүчирхийллээс ангид, хүүхдийн эрх, жендэрийн тэгш эрхийг эрхэмлэдэг, харилцан хүндэтгэлтэй, хүүхэд, хүн бүрт ээлтэй, аюулгүй орчин болгон хөгжүүлэх;
- Ерөнхий боловсролын сургуулиудыг, нийгмийг илүү хүмүүнлэг, аюулгүй, аливаа төрлийн, ялангуяа жендэрт суурилсан болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс ангид, амгалан нийгэм болгон өөрчлөх “хөдөлгөгч хүчин” болгон хөгжүүлэх.
Аюулгүй сургууль аргачлалын зорилтууд:
- Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизмын загварыг боловсруулж,сонгогдсон сургууль дээр турших;
- Сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизмыг бүрдүүлэх мэдлэг, чадвар бүхий олон талын хамтын ажиллагаа, оролцоонд тулгуурласан багуудыг бэлтгэх;
- Хүн бүрт аюулгүй, харилцан хүндэтгэлтэй, нээлттэй, ардчилсан, хүмүүнлэг орчны талаарх сургуулийн хамт олны (хүүхдүүд болон насанд хүрэгчид, эцэг эх, нутгийн оршин суугчид, оролцогч талуудын) мэдлэг, ойлголт, ухамсрыг дээшлүүлэх;
- Сургуулийн засаглал, бодлого, журам, дотоод зохион байгуулалт, соёлд хүний/хүүхдийн эрх, жендэрийн тэгш эрхийг дэмжсэн өөрчлөлтүүд оруулж хэвшүүлэх;
- “Аюулгүй сургууль” үндэсний сүлжээ байгуулж, ерөнхий боловсролын сургуулиудыг хүчирхийллээс ангид, хүүхдийн/хүний эрх, жендэрийн тэгш эрхийг эрхэмлэдэг болгон хөгжүүлэх үндэсний хөдөлгөөн өрнүүлэх;
- Боловсролын орчинд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрийн бодлогод цогцоор тусгаж хэрэгжүүлэхэд нөлөөлөх.
- “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” форум
“Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” форум
"Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" жил тутмын форумыг Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдөр буюу Мартын 8-ныг тохиолдуулан "бидний ирээдүй ямар байх нь бид өнөөдөр хэр идэвхтэй, санаачилгатай, оролцоотой байхаас шууд хамаарна" гэдэг итгэл үнэмшилтэй МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний залуу ажилчид, Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе! аяны оролцогч залуу эмэгтэйчүүд 2010 онд санаачилж байсан нь 2016 он хүртэл жил болгон зохион байгуулагдсан.
“Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” форумын үндсэн зорилго:
- аюулгүй, ээлтэй орчинд чөлөөтэй хөгжих;
- өөртөө итгэлтэй, хүчтэй, хариуцлагатай, бүтээлч бие хүн, идэвхтэй иргэн болж төлөвшихөд нийгэм болон соёлын ямар нийтлэг бэрхшээл, тулгамдсан асуудал байгааг хамтдаа хэлэлцэх;
- өөрийнхөө төдийгүй бусдын зүй ёсны дуу хоолой болох;
- нөхцөл байдлыг өөрчлөхөд бидний оролцоо хаанаас эхэлж, хаа хүрч болох сэдлийг олох, нэгдэх, байр сууриа идэвхтэй солилцох юм.
Түүнчлэн форум нь охид, залуу эмэгтэйчүүд тулгамдаж буй асуудлаа илэн далангүй хуваалцаж, эрхийнхээ тухай мэдлэгтэй болж, харилцан суралцаж, хамтдаа хөгжих аюулгүй, ээлтэй, чөлөөт орчин юм. Залуу эмэгтэйчүүд энэ орон зайд жам ёсны эрх, эрх чөлөөгөө эдлэхэд маань саад болж буй нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын хүчин зүйлст дүн шинжилгээ хийж, суурь шалтгаан руу хандсан, хүний эрхэд суурилсан бүтээлч шийдлүүдийг эрэлхийлж, тэгш эрх, тэгш боломж, нэр төртэй амьдралынхаа төлөө зоригтой тэмцэх мэдлэг, хүсэл эрмэлзлэл, чадавх, эв нэгдэлтэй болохыг зорьдог.
Форумыг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ болон зорилго нэгт үндэсний болон олон улсын бусад байгууллагын дэмжлэгтэйгээр МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс зохион явуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганы өмнө зохион байгуулж, форумаас гарсан үр дүнг уг чуулганд сонирхолтой, бүтээлч хэлбэрээр танилцуулдаг уламжлалтай.
Он оны форумууд:
"Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" VII форум “Залуу эмэгтэйчүүд: Оролцоо ба Манлайлал” "Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" VI форум: "Залуу эмэгтэйчүүд ба Хөгжил" "Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" V форум "Миний бие - Миний орон зай - Миний сонголт" "Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" IV форум "Тэгш эрх өнөөдөр эндээс, биднээс эхэлнэ" "Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" III форум "Ажиглах хангалтгүй-оролцъё, Сэдэх хангалтгүй-хийцгээе!" "Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" II форум "Эрхээ мэдье, эрхээ эдэлье" "Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" Анхдугаар форум "Өөрчлөлтийг өөрөөсөө!” “Амьдралынхаа гол дүр нь байцгаая!" - Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих
- Гишүүнчлэлээ хөгжүүлэх
Байгууллагын хөгжил
Хүчтэй хөдөлгөөн өрнүүлэх чадавх бүхий сүлжээ болох
- Зохицуулах албаны ажилтнуудыг чадавхжуулах
- Санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх
- Сүлжээний засаглалыг бэхжүүлэх
- Санхүүжилтыг тогтворжуулах