БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний эрх барих дээд байгууллага нь гурван жил тутамд хуралддаг Бүх гишүүдийн хурал юм.

Бүх гишүүдийн хуралд сонгогдсон нийт төлөөлөгчдийн гуравны хоёр нь оролцсон тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзнэ.

Бүх гишүүдийн хуралд гишүүн байгууллага бүр нэг саналтай оролцох бөгөөд шийдвэрийг нийт оролцогчдын ердийн олонхийн саналаар шийдвэрлэдэг.

Бүх гишүүдийн хурал нь:

  •  Сүлжээний дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах;
  •  Сүлжээний бодлого, стратегийг батлах;
  •  Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх, үнэлэлт өгөх;
  •  Дүрмийн хороог сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх, үнэлэлт өгөх;
  •  Сүлжээг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах чиг үүргүүдийг хийж гүйцэтгэнэ.

                      /МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний ээлжит Бүх гишүүдийн хурал, 2016.12.19-нд, Улаанбаатар хот/

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

ДҮРМИЙН ХОРОО

ЗӨВЛӨХҮҮД

ЗОХИЦУУЛАХ АЛБА