“Эмэгтэйчүүдийн нүдээр” жил тутмын чуулган

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ (анх Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын үндэсний сүлжээ нэртэйгээр үүсгэн байгуулагдсан) нь 2006 оноос эхлэн жил бүр Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдөр буюу Мартын 8-ныг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган зохион байгуулж, эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн шударга ёс, хүмүүнлэг ардчилсан тогтолцоог бэхжүүлэхэд саад болж буй бодлого, бүтэц, тогтолцооны тулгамдсан бөгөөд стратегийн ач холбогдолтой асуудлуудад хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээ хийж ирсэн.

 “Эмэгтэйчүүдийн нүдээр” жил тутмын чуулганы үндсэн зорилго

  • Мартын 8 буюу Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан охид, эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн тэгш эрхийг зөрчихөд хүргэж буй нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын тогтолцооны хүчин зүйлс, бодлогын асуудлаар хийсэн хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээнүүдийг олон нийтэд танилцуулан өргөнөөр хэлэлцүүлж, боломжит шийдлүүдийг эрэлхийлэн тодорхойлж, бодлогод нөлөөлөх;
  • Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш эрх, бодит/оролцооны ардчилал, нийгэм-эдийн засгийн шударга ёс, тогтвортой хөгжлийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллага, бүлгүүд, иргэд, бусад оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, эв санааны нэгдлийг бэхжүүлэх, улмаар нийгмийн дэвшилтэт өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөнийг хүчирхэгжүүлэх;
  • Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш эрх, бодит/оролцооны ардчилал, нийгэм-эдийн засгийн шударга ёс, тогтвортой хөгжил, тэдгээрийн харилцан хамаарал, нягт уялдаатай байдлын талаар оролцогч талуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, дүн шинжилгээний чадавхийг нь бэхжүүлэх;
  • Иргэд, иргэний нийгмийн зүгээс бодлогын асуудлаар бие даасан байр сууриа хэлэлцэн тодорхойлох, төр болон бусад оролцогч талуудтай санал бодлоо солилцох, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх хараат бус, олон талт, тэгш эрхэд суурилсан олон нийтийн орон зайг хөгжүүлэх.

“Эмэгтэйчүүдийн нүдээр” жил тутмын чуулганы дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

"Эмэгтэйчүүдийн нүдээр: Иргэний бодит оролцоо" XII чуулган

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Иргэний нийгмийн оршин тогтнол” XI чуулган

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Төрийн хариуцлага” X чуулган

"Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам-хөгжил-хүний эрх" IX чуулган

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Жинхэнэ ардчилалVIII чуулган

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлого” VII чуулган

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Нээлттэй засаглал” VI чуулган

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Үндсэн эрхийн хамгаалалт Монголд” V чуулган

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Үндэсний аюулгүй байдал” IV чуулган

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Үндэсний аюулгүй байдал” III чуулган

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Үндэсний аюулгүй байдал” II чуулган

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Үндэсний аюулгүй байдал” Анхлугаар чуулган