Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийг бүх нийтэд хүртээмжтэй болгох нь

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд (ББНҮЭМ) нь тухайн улс орны хүний эрх, эрүүл мэндийн тогтолцоо болон хөгжлийн түвшинг илэрхийлэх томоохон үзүүлэлт болдог. ББНҮЭЭМ-ийг хөгжлийн бусад үндсэн асуудлууд, тухайлбал, жендэрийн эрх тэгш байдал, хүний эрх, ядуурал, эрх тэгш бус байдал, эрүүл мэнд, цаг уурын өөрчлөлт, хүн амын хөдөлгөөн, байгалийн гамшиг, хүнсний аюулгүй байдал, нөөцийн хүртээмж зэрэг асуудлуудтай уялдуулан авч үздэг. Бэлгийн орон зайгаа, нөхөн үржихүйн эрхтнээ  хянах эрхгүй бол эмэгтэйчүүд нийгэмд, хөдөлмөр эрхлэлтэд, шийдвэр гаргалтад тэгш оролцох боломжгүй юм.

Хүн ам, хөгжлийн олон улсын бага хурал (ХАХОУБХ)-аас гаргасан үйл ажиллагааны хөтөлбөр, 1993 оны Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг устгах тухай олон улсын конвенц (ЭЭБТЯГУК), 1994 оны Бээжингийн Үйл ажиллагааны хөтөлбөрөөр бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг (ББНҮЭ)  хүний эрх хэмээн баталгаажуулж, Засгийн газруудад ард түмнийхээ энэхүү эрхийг хангах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэгүй үзүүлэх, хамгийн өндөр стандартыг хангасан, эрхэд суурилсан, тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг бий болгох үүрэг амлалт өгсөн билээ.

Олон улсын практик туршлагаас харахад ББНҮЭМ-ийн тусламж үйлчилгээг хүртэхтэй холбогдох асуудлууд нь дотоодын хууль эрх зүйн зохицуулалтаас шалтгаалдаг. Эдгээр нь хууль эрх зүйн зохицуулалт хэрхэн хэрэгжихээс маш их шалтгаалдаг. Монгол улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэгүй хүртэх эрх, НҮЭМ-ийн үйлчилгээнд бүх насны эмэгтэйчүүд хамрагдах талаар хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулсан нь НҮЭМ-ийн суурийг эерэгээр тавих үндэс болсон боловч бодит амьдрал дээр эмэгтэйчүүдийн амьдарч буй орчны байршил болон өрхийн орлогын түвшингээс шалтгаалан хязгаарлагдмал байна.

НҮЭМ нь хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо эрүүл байх төдийгүй хүн бие бялдар, оюун санаа, нийгмийн талаар бүрэн төгс байх тухай цогц ойлголт юм. НҮЭМ нь сэтгэл ханамжтай, аюулгүй бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн чадавхи болон төрөх эсэх талаарх шийдвэр гаргах чадвар зэрэг цогц ойлголтуудыг багтаадаг. Бэлгийн эрүүл мэнд гэдэг нь хүний бэлгийн амьдралын эерэг хандлага бөгөөд бэлгийн эрүүл мэндийн үйлчилгээний зорилго нь хувийн харилцаа болон амьдралын нөхцөл байдлыг сайжруулах, түүнчлэн нөхөн үржихүйн болон бэлгийн замын халдварт өвчинтэй холбоотой зөвлөлгөө үйлчилгээ авах явдал юм.

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь Стратеги 2-тоо Бэлгийн орон зай, нөхөн үржихүй ба хүний эрх, жендэрийн тэгш эрхийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх тухай оруулсан байдаг. Энэ хүрээнд 2014 онд “ББНҮЭЭМ-ийн Ази Номхон далайн бүсийн мэдлэг, нөлөөллийг чадавхижуулах сүлжээ”-нд нэгдэн, Ази Номхон далайн бүсийн эмэгтэйчүүдийн мэдээлэл судалгааны төв (ARROW)-ийн түнш болж,“ББНҮЭЭМ-ийг бүх нийтэд” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр нь Ази Номхон далайн бүсийн орнууд болох Бангладеш, Камбоджи, Хятад, Энэтхэг, Индонези, Лаос, Мальдив, Малайз, Монгол, Непал, Пакистан, Филипин, Шри Ланк, Тайланд, Вьетнам улсуудад амжилттай хэрэгжиж байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд:

2014-2015

2015-2016

2016-2017