SASA! АРГАЧЛАЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Энэ нь Одоо! Яг одоо! гэсэн утгатай. Олон нийтийн хандлага, зан үйлийг өөрчлөх стратегийн мэдээлэл, харилцааны олон онол, мөн нийгмийн өөрчлөлтийг бүтээх тухай олон судалгаа, шинжилгээний ажлын харьцуулалт дээр үндэслэн бүтээгдсэн. Мөн ТББ, активистуудын  туршлага, нутгийн хамт олны олон жилийн туршилтын үр дүн шингэсэн маш өвөрмөц аргачлал.

SASA! шиг ЖСХ-ээс урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олныг дайчлах, олон нийтийн оролцоог үр дүнтэйгээр дэмжих, ингэхдээ хүчирхийллийн суурь шалтгаан болох эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрх мэдлийн тэгш бус байдлыг өөрчлөхөд тууштай анхаарч, хүний эрхэд суурилсан аргазүй, хандлагаар ажиллах цогц, бөгөөд энгийн аргачлал ОУ-ын болон үндэсний түвшинд ховор. 

SASA! хэдийгээр ЖСХ-ээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн ч хүний эрхийн түгээмэл зарчимд суурилсан маш уян хатан, ашиглахад хялбар, энгийн ойлгомжтой маягаар зохиогдсон тул түүнийг бүхлээр нь ч, хэсэг хэсгээр нь ч ямар ч сэдвээр, ямар ч зорилгод нийцүүлэн өөрчилж хэрэглэх боломжтой.

Зорилго:

  • Эрх мэдлийн тэгш бус байдал, хүчирхийллийг дэмжин тэтгэдэг хэвшмэл ойлголт, соёлын сөрөг хэм хэмжээг өөрчлөх замаар жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулах; 

  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх:

    • ендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олны хүчийг дайчлах SASA! аргачлал, ялангуяа SASA!-гийн “Эхлэл,” “Ухамсар” үе шатуудын талаар ойлголт, мэдлэг олгох;

    • SASA!-гийн онолын хүрээ, арга барил, үйл ажиллагааг үр дүнтэй ашиглах, тэр дундаасуурь шалтгаан руу хандсан, хүний эрхэд суурилсан хандлага, аргазүйг хэрэгжүүлэх ;

    • Нэгдмэл зорилго, үнэт зүйл, зарчимд суурилсан, ардчилсан, үр дүнтэй, г өрнүүлэн .

Үе шатууд:

Хувь хүний өөрчлөлтийн үе шатуудын (эргэцүүлэн бодохын өмнөх+эргэцүүлэн бодох+үйл хэрэг болгоход бэлтгэх+үйл хэрэг болгох+өөрчлөлтийг тогтворжуулж хадгалах) загварыг ашиглан нийгэм, хамт олны өөрчлөлтийг бий болгох, олон нийтийг дайчлах үйл явцын үечилсэн загварыг боловсруулсан.