Бидний тухай

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь жендэрийн тэгш эрх, хүний эрх, нийгмийн шударга ёсыг хангасан хүмүүнлэг ардчилсан нийгмийг Монгол Улсад төлөвшүүлэхийн тулд гишүүн байгууллага, түншүүдийнхээ хүчийг нэгтгэн бэхжүүлэх зорилготой, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, нам бус, төрийн бус байгууллага юм.

Сүлжээ нь анх 2000 оны Монголын эмэгтэйчvvдийн тєрийн бус байгууллагын 5-р чуулганы оролцогчдын санаачлагаар анх Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын Үндэсний Сүлжээ нэртэйгээр байгуулагдаж, 2005 оноос эхлэн эрчимтэй шинэчлэгдэж ирсэн. 2007 онд Сүлжээ нь анх удаа зохицуулах албатай болж, дүрмээ дахин шинэчлэн баталсан.

Үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй болгох зорилгоор цар хүрээгээ тэлсэнтэй холбогдуулж, 2007 оны чуулганаар дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж  жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн хүний эрх, ардчиллыг хангах, нийгмийн шударга ёсны төлөө ажиллах болсон.

Бидний алсын хараа

Жендэр, нас, шашин, бэлгийн баримжаа, намын гишүүнчлэл, угсаа гарал, газарзүйн байршил, нийгмийн статус, арьсны өнгө зэргээс үл хамааран, хүн бүр эрхэм чанараа мэдрэн, айх аюулгүй, дарамтгүй, эрх чөлөөтэй амьдран, авьяас билгээ хөгжvvлж, амьдралаа өөрөө зохиож, аз жаргалаа эрэлхийлэх тэгш боломжийг хангасан нийгмийг төлөвшүүлэх.

Бидний эрхэм зорилго

Нийгмийн бүх хүрээг хамарсан, олон нийтийн өргөн оролцоотой, ардчилсан, нээлттэй, зоримог, тууштай жендэрийн тэгш эрх, шударга ёсны төлөө үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүч болох явдал юм.