"Аюулгүй сургууль" аргачлал

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь 2014 оноос НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр боловсролын орчинд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизм бүрдүүлэх аргачлал боловсруулж эхэлсэн. Уг аргачлалыг “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, SASA! активистуудын сүлжээ болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Аюулгүй сургууль” Сургууль нийгмийг өөрчилнө! уриатайгаар хэрэгжүүлж байна. Аргачлалыг боловсруулах үйл явц нь агуулга боловсруулах баг, сургуулийн хамт олонтой хамтран үндэсний болон олон улсын тэргүүн туршлагаас харилцан суралцах зарчмаар монгол ахуй, сэтгэлгээнд нийцсэн, оролцоонд тулгуурласан үндэсний аргачлалыг бүтээх юм. Уг аргачлал нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39-р сургууль, Өмнөговь аймгийн "Эрдмийн гэгээ" цогцолбор, Завхан аймгийн "Чандмань Эрдэнэ" лаборатори сургууль болон Баян-Өлгий аймгийн 6-р сургуулиудад хэрэгжиж байна. 2014 оноос эхлэн аргачлалыг бий болгох, турших, хөгжүүлэх үйл явц амжилттай хэрэгжиж байна. Аргачлал хэрэгжиж буй 4 сургууль өөр өөрийн онцлог, нөөц боломж, хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан, агуулгыг хөгжүүлж байна.