Маскулинити/Эр жендэр

Ерөнхий мэдээлэл:

"Жендэрийн шударга ёс ба Маскулинити/Эр жендэр" сургалт нь жендэрийн шударга ёс, тэгш эрхийг дэмжсэн хүмүүнлэг соёлыг төлөвшүүлэх, патриархат маскулинитигийн хэм хэмжээг өөрчлөн хөвгүүд, эрэгтэйчүүдэд жендерийн сөрөг дүрүүдэд баригдалгүй хүний ёсоор, эрх чөлөөтэй оршиход дэмжлэг үзүүлэх, жендерт суурилсан хүчирхийллээс суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлд нийгмийн олон бүлэг, ялангуяа хөвгүүд эмэгтэйчүүдтэй хамтран ажиллах үндэсний чадавх бүрдүүлэх зорилготой сургалт юм.

Сургалтын зорилго:

Хүмүүс өөрсдийгөө эрэгтэй, эмэгтэй хүн гэж тодорхойлох, ойлгоход нь нийгмийн хэм хэмжээ буюу нийгэм, эдийн засаг, улс төрийн институциуд тэдний амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг ойлгох;Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдийн амьдралын туршлага, мэдрэмж, тулгарч буй бэрхшээлээ хуваалцаж, хоорондоо. Патриархат эрэгтэйчүүдэд ч, эмэгтэйчүүдэд, бусад хүмүүст ч ээлгүй, гэхдээ бүгд патриархатад оролцодог, мөн зөвхөн эрэгтэйчүүд төдийгүй бусад хүйсийн хүмүүст ч “давуу тал” олгодгийг ойлгуулах;Маскулинти буюу эр жендэр, фемининити буюу эм жендэрийн давамгайлсан дүр, хэм хэмжээг бүтээн, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд тулгаж, албадан нийгэмшүүлэхүйлявцад (social construction) улс төр, эдийн засаг, соёлын ямар, ямар хүчин зүйлс (жишээ нь, улс төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засаг, нийгмийн давхраажилт, үндэсний түүх, уламжлал, шашин, даяаршил)огтлолцон нөлөөлж байдгийг тодруулж, эдгээр хүчин зүйлст дүн шинжилгээ хийх;Хөвгүүд, эрэгтэйчүүдтэй холбоотой сэтгэл зовниулж буй хүчирхийлэл, архидалт, гэмт хэрэг, эрүүл мэндийн доройтол зэрэг асуудлуудыг тодорхойлох, нийгэм-соёлын тогтолцоо, хэм хэмжээтэй холбон ойлгож эхлэхэд туслах;жендэрийн ялгаа нь нийгмийн бүтээл гэдгийг ойлгуулах;хүний бүх эрх ямар нэгэнэрэмбэлэлгүй, өөр хоорондоо харилцан хамааралтай, нэг эрх зөрчигдөхөд нөгөө эрх хөндөгддөг болохыг ойлгуулах;Хүний эрх, эрх чөлөөг боймилж байдаг тогтолцооны, бүтцийн хүчин зүйлсийг хамтдаа шинжилж эхлэхийн сацуу ялгаварлан гадуурхалт, дарамт, дарангуйлал, доромжлол нь хүний эрхэм чанарт хэрхэн халдаж байдгийг ухаж ойлгоход тус болох;

Сургалтын онцлог

Оролцоонд тулгуурласан: Хүн бүрт мэдлэг, туршлагаа хуваалцах боломж олгож, хамтдаа хөгжих, харилцан суралцах зарчимд суурилсан.

Мэдлэг бүтээх үйл явц: Мэдлэг мэдээлэл өгөхөөс гадна оролцогчдын өөртөө итгэх итгэл, шүүмжлэлтэйгээр, бүтээлчээр сэтгэх, багаар ажиллах, дүн шинжилгээ хийх, асуудал тодорхойлох, хэлэлцэж шийдвэрлэх, өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох чадвар, чадавхийг дээшлүүлэхийг зорьсон.

Мэдрэмжэн дээр суурилсан: Хичээлийн агуулга болон сэргээх дасгалууд нь хүний мэдрэмжин дээр суурилж, хүний дотоод сэтгэл рүү чиглэсэн

Онол практик хосолсон: Сургалт нь нийгмийн харилцааны олон онолд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй, олон жилийн туршилт, судалгааны үндсэн дээр боловсруулагдсан аргачлал юм. Олон төрлийн дасгал ажлуудаар дамжуулан хувь хүний болон, хамт олны өөрчлөлтийн үе шатууд, экологийн загвар буюу нөлөөллийн тойрог, хүчирхийлэл, эрх мэдэл, түүний эерэг сөрөг хэрэглээ, хүний эрх зэрэг асуудлаар эргэцүүлэн бодох, дүрд тоглож асуудлаа тодорхойлох, багаар ажиллаж санаагаа нэгтгэх гэх мэт бүтээлч аргуудыг ашигласан.

Сургагч нар багаар хамтран ажилладаг: Сургагч нь сургалтад оролцогчдын харилцан суралцах үйл явцыг дэмжих зорилготой ажилласан.