МЗХ-ны өдөрлөгт оролцлоо

Монголын Залуучуудын Холбоо-оос зохион байгуулж байгаа "Залуусаа нэмье өдөрлөгт" Сүлжээний зохицуулах алба оролцож, Маскулинитиг эргэцүүлэх нь бүтээлүүдээ танилцууллаа. 
Энэ бүтээлүүдээрээ дамжуулан нийгмээс эрэгтэйчүүдэд тулгаж байгаа тогтсон дүр төрх, хэм хэмжээний талаар эргэцүүлэл өдөөх, харилцан хэлэлцэх замаар хүн бүрийг өөрсдийн амьдралд дүн шинжилгээ хийх боломжийг олгохыг зорьсон юм.

Жендэрийн тэгш эрх ба шударга ёс, эмэгтэйчүүдийн хүний эрхийг хөхиүлэн дэмжих нь эрэгтэйчүүдэд халтай гэж олон хүн ташаа ойлгодог. Үнэн хэрэг дээрээ бол аливаа шударга бус байдал - ялгаварлан гадуурхалт, доромжлол, дарангуйлал - хүн бүрийн эрхэм чанар, жам ёсны эрх, эрх чөлөө, хүн чанарт халдаж, нийгмийг үл итгэлцэл, хүчирхийлэл, айдас, түгшүүрээр хордуулж байдаг.

2017.10.20