Олон нийтийн оролцоотой хяналтын багийн бүрэлдэхүүнд багтлаа

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь Монгол улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд “Эрүүл мэндийн салбарт нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд төсөл”-ийг Хэнтий аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд "Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн 3 талт гэрээлэх ажиллагаанд олон нийтийн оролцоот хяналтын механизмын загвар бий болгон турших"-ыг зорьж байгаа билээ.

Дэд төслийн хүрээнд чадавхижуулж, бүрдүүлсэн багийн гишүүд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Нийгмийн бодлогын хорооны хуралдаанаар 9 хүний гишүүнтэйгээр баталсан "Олон нийтийн оролцоотой хяналтын баг"-ийн бүрэлдэхүүнд багтсан байна.

Уг төсөлд Хэрлэн сумын “Хэрлэн дом” ӨЭМТ, “Оюуны шим” ӨЭМТөв хамрагдах юм. Өрхийн эрүүл мэндийн төв нь Аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын даргатай гүйцэтгэлийн 3 талт гэрээ байгуулж тухайн хамрах хүрээний хүн амд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм.

Тухайлбал ӨЭМТ-ийн гэрээг хэрхэн байгуулдаг, дүгнэдэг, хариуцлага хэрхэн тооцдог талаар иргэд, олон нийтэд ямар ч ойлголт мэдээлэл байхгүй байгаа юм.Тиймээс энэхүү төсөл хэрэгжсэнээр ӨЭМТ-ийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад бүх тал идэвхтэй оролцдог, харилцан хяналт тавьдаг соёл, хамтын түншлэл бүрдүүлэх замаар гүйцэтгэлийн гэрээнд олон нийтийн оролцоотой хяналтын механизмыг бүрдүүлэх давуу талтай болох юм.
Мөн орон нутгийн иргэд, Иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн баг чадавхижсанаар ӨЭМТ-ийн гүйцэтгэлийн 3 талт гэрээний явц, үр дүнг үнэлэхэд олон нийтийн оролцоо нэмэгдэнэ, ӨЭМТ-ийн ил тод байдал, хариуцлага дээшилнэ, бүтээлч хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хамтын түншлэл бий болох юм.

2017.09.19, Хэнтий аймаг

Дэлгэрэнгүйг эндээс