ИНБ-ууд 60 тэрбумын асуудлаар мэдэгдэл гаргалаа.

Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форум нь "төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр үнэлсэн болон Тавантолгой зэрэг ордыг хэрхэн зарах, сонгуулийн дүн гаргах хар машин хакердах асуудлаар МАН-ын нэр бүхий удирдлагуудын уулзалтын бичлэг"-ийг ил болгосон гэх иргэн Доржзодовын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр цацагдаж буй мэдээ, мэдээллийг анхааран судалж байгаа аж.

Энэ хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр уг асуудлыг намчирхахгүй, улс төрийн нөлөөнд автахгүйгээр хуулийн хүрээнд, шударгаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж, цаашид энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдэхийг хүний эрх, ардчилал, эрхзүйт төрийн зарчмын үүднээс анхааралтай ажигласаар байна гэдгээ мэдэгдсэн юм.

Мэдэгдлийг шийдвэр гаргагч нарт хүргүүлэхийн зэрэгцээ боломжит бүх аргаар дамжуулан олон нийтэд түгээсэн байна.

Мэдэгдэлд Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагын форумын гишүүд болох дараах байгууллагууд нэгдсэн. Үүнд:
1. “Сэтгэлзүйн мэдрэмж” ТББ
2. “Үндсэн уртраг” ТББ
3. МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ
4. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
5. “Хэрэглэгч сан” ТББ
6. Хүнс Эвсэл
7. Хүний эрх хөгжил төв
8. Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо
9. “Оюутолгойн хяналт” ТББ
10. “Тогтвортой хөгжлийн гүүр” ТББ
11. Хил хязгааргүй гол мөрөн эвсэл