Төлөвлөх уулзалт боллоо.

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-тэй хамтран "Жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ)-ийн талаарх залуучуудын зан үйлийн харилцааг өөрчлөхөд чиглэсэн үр дүнтэй загварыг боловсруулах"-д хамтран ажиллах хүрээнд "Хамтран ажиллах, үйл ажиллагааны хүрээгээ тодорхойлох" зорилго бүхий төлөвлөх уулзалтыг 2017 оны 6 сарын 28-ны өдөр хийлээ.

Уулзалтын хүрээнд:
- МОНФЕМНЕТ болон НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцах;
- Хамтран ажиллах ажлын хүрээгээ тодорхойлох;
- ЖСХ-ийн талаарх залуучуудын зан үйлийн харилцааг өөрчлөхөд чиглэсэн үр дүнтэй загвар боловсруулах ажлын талаар санал солилцох, түүний хүрээг тодорхойлох болон ажлын хэсэг гаргах талаар зөвлөлдсөн юм.