Танилцуулга

Түүх

Сүлжээ нь анх 2000 оны Монголын эмэгтэйчvvдийн ТББ-ын 5-р чуулганы оролцогчдын санаачилагаар анх Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын Үндэсний Сүлжээ нэртэйгээр байгуулагдсан. 2007 онд Сүлжээ нь анх удаа зохицуулах албатай болсон.

Үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй болгох зорилгоор цар хүрээгээ тэлсэнтэй холбогдуулж, 2007 оны чуулганаар дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн хүний эрх, ардчилал, нийгмийн шударга ёсны төлөө ажиллах болсон.

Алсын хараа

Жендэр, нас, шашин, бэлгийн баримжаа, намын гишүүнчлэл, угсаа гарал, газарзүйн байршил, нийгмийн статус, арьсны өнгө зэргээс үл хамааран, хүн бүр эрхэм чанараа мэдрэн, айх аюулгүй, дарамтгүй, эрх чөлөөтэй амьдран, авьяас билгээ хөгжvvлж, амьдралаа өөрөө зохиож, аз жаргалаа эрэлхийлэх тэгш боломжийг хангасан нийгмийг төлөвшүүлэх.

Эрхэм зорилго

Нийгмийн бүх хүрээг хамарсан, олон нийтийн өргөн оролцоотой, ардчилсан, нээлттэй, зоримог, тууштай жендэрийн тэгш эрх, шударга ёсны төлөө үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүч болох явдал юм.

Үзэл баримтлал

Ж ендэрийн шударга тогтолцоо, элгэмсэг нийгмийг төлөвшүүлэхэд шаардлагатай нийгмийн бүхий л хүрээг хамарсан үндсэн өөрчлөлтийг зөвхөн төвлөрсөн бус стратеги зохион байгуулалттай, алсын хараатай, өргөн оролцоо, олон талт түншлэлд суурилсан үндэсний хэмжээний хөдөлгөөн л хийж чадна.

Э мэгтэйчүүдийн хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх, тэгш байдлыг хангаагүй нөхцөлд нийгэм ардчилсан, хүмүүнлэг болж чадахгүй. Нөгөө талаас, зөвхөн ардчилсан, хүмүүнлэг нийгэмд л эмэгтэйчүүдийн хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх, шударга ёс бүрэн хангагдаж чадна.

Э мэгтэйчүүдийн тэгш оролцоог хангасан, хүчтэй иргэний нийгэмтэй, ардчилсан засаглалтай нөхцөлд л зохистой, тогтвортой, хүмүүнлэг хөгжил боломжтой.
Хөгжлийг зөвхөн эдийн засаг, орлогын түвшний үзүүлэлтээр бус хувь хүний боломж, сонголт, чадавх, эрх мэдэл, биеэ даах чадварыг нь бэхжүүлж байгаагаар буюу хүний хөгжлийн үзүүлэлтээр хэмжинэ.

Э цгийн эрхэт ёсонд суурилсан жендэрийн шударга бус тогтолцоонд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, охид, хөвгүүдийн хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх, тэгш байдал хангагдаж чадахгүй. Тиймээс, улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын бүхий л хүрээнд нэвчин шингэсэн патриархат хандлага, итгэл үнэмшил, бүтцийг эвдэж жендэрийн шударга, хүмүүнлэг, хүний эрх, эрх чөлөөг хангасан тогтолцоог төлөвшүүлэх шаардлагатай.

Н ийгмийг хувьсган өөрчлөх энэ хөдөлгөөн нь иргэдийн өдөр тутмын амьдралд гарах сэтгэхүй, хандлага, зан үйлийн өөрчлөлт, нийгэм-соёлын хувьсал, улс төрийн болон эдийн засгийн тогтолцоо, бодлогод гарах өөрчлөлт зэргээс бүрдэх он удаан жилийн үйл явц байна.

Э нэ хөдөлгөөнд одооноос эхлээд хүүхэд, залуучуудыг хамруулан, тэднийг цаг алдалгүй жендэрийн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, иргэний эрх, хариуцлагын илүү өндөр мэдрэмжтэй болгон төлөвшүүлэхэд анхаарах нь амин чухал асуудал мөн.

Стратеги
  • Төрийн бодлогыг хүний эрх, жендэрийн тэгш эрх, бодит ардчилал, нийгмийн шударга ёсонд нийцтэй болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа
  • Иргэний нийгмээс бодлогын хэлцэл явуулах, дүн шинжилгээ хийх, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах чадавхи, орон зайг бэхжүүлэх (“Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган)
  • Эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөлөл, оролцоо, манлайллыг дээшлүүлэх
  • Хүн амын бодлого, жендэрийн тэгш эрхийг хангах үндэсний механизм зэрэг асуудлаар нөлөөллийн ажил хийх
  • Хүний эрх, жендэрийн тэгш эрх, бодит ардчилал, нийгмийн шударга ёсны үнэт зүйл, хэм хэмжээг эрхэмлэсэн соёлыг түгээх, нийгмийн хандлагыг өөрчлөх
  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хамт олныг дайчлах аргазүйг түгээх (SASA!)
  • Эрэгтэйчүүд, хөвгүүдийн жендэрийн хэм хэмжээг өөрчлөх (masculinities)
  • Бэлгийн орон зай, нөхөн үржихүй ба хүний эрх, жендэрийн тэгш эрхийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх
  • Бодлого, институцийн болон соёлын шинэчлэлд нөлөөлөх чадавх бүхий хөдөлгөөн өрнүүлэх
  • Залуу эмэгтэйчүүдийн активизмыг хөгжүүлэх
  • Залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагааг өрнүүлэх
  • Эрх мэдлийн цөөнх бүлгүүдийг чадвахжуулах
  • Гишүүнчлэлээ хөгжүүлэх
  • Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих
Хандив